СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн хэмжээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  Үндэсний  хөтөлбөрийн хүрээнд  болон Монгол улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтаж  Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс аймгийн ХЭАХН, Хүнсчдийн холбоотой хамтран үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжийн захирал, технологич, менежерүүдэд зориулж сургалт зохион байгуулав. Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн танилцуулга, “Бүтээгдэхүүний баталгаажуулалт, аюулгүйн тэмдгийн тухай” ойлголт,  “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль, “Хэмжүүр хэмжих хэрэгслийн хэрэгжилтийн байдал”, “ХЭАХамгаалах  тухай” хууль, хэрэглэгчдийн хэрэглээний  боловсролын талаар танилцуулж, мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Сургалтад 20 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, арга зүйн зөвлөмж, шаардлагатай  материал, гарын авлагаар хангагдан , тулгамдаж буй асуудал болон бусад чиглэлээр санал бодлоо солилцлоо. Сургалтын талаарх  мэдээ мэдээлэлийг Erdenet.mn,  masm.gov.mn сайтуудад болон өөрийн байгууллагын цахим сайтад байршууллаа.

ОРХОН СХЗХ

 

Leave a Reply