MNS ISO/IEC 17025 :2018   СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

MNS ISO/IEC 17025 :2018 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛЛАА

       Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн салбар сангаас “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 :2018 “ стандартыг танилцуулах нэг өдрийн сургалтыг 2019 оны 2 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай“
Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга, Итгэмжлэлийн үйл ажиллагаа, 17025:2018 стандартын шилжилтийн бодлого, шинэчлэл ба өөрчлөлтүүд, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод гэрчилгээ олголоо.
       Сургалтад Орхон аймгийн “ДЦС” ТӨХК-ны сорилтын болон хэмжилзүйн лабораторийн, НИК, МХГ, МЭГ, УЦУОШГазрын
сорилтын лабораторийн 18 ажилтан хамрагдсан байна.


ОРХОН АЙМАГ. СХЗХ






Leave a Reply