ОЛОН УЛСЫН ЖИН ХЭМЖҮҮРИЙН 26 ДУГААР ЕРӨНХИЙ БАГА ХУРЛААР  ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА

ОЛОН УЛСЫН ЖИН ХЭМЖҮҮРИЙН 26 ДУГААР ЕРӨНХИЙ БАГА ХУРЛААР ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА

ОЛОН УЛСЫН ЖИН ХЭМЖҮҮРИЙН 26 ДУГААР ЕРӨНХИЙ БАГА ХУРЛААР  ОЛОН УЛСЫН НЭГЖИЙН ШИНЭ SI СИСТЕМИЙГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА

      Олон улсын Жин хэмжүүрийн 26 дугаар ерөнхий бага хурал (CGPM-26) 2018 оны 11 сарын 16-нд Францын нийслэл Парис хотын Версалийн ордонд болж дэлхийн 60 гаруй орны хэмжил зүйн хүрээлэнгийн төлөөлөгчид, эрдэмтэд хуран чуулж, олон улсын хэмжигдэхүүний шинэ SI системийг санал нэгтэй баталлаа. Энэ хурлаар одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй байгаа олон улсын нэгжийн SI системийн зарим тодорхойлолтуудыг шинэчлэх олон эрдэмтдийн урт хугацааны нөр их хөдөлмөрийн дүн гарч, SI системийн үндсэн 7 нэгжийн тодорхойлолтоос массын нэгж “кг”, цахилгаан гүйдлийн хүчний нэгж “Ампер”, бодисын тоо хэмжээний нэгж “моль”, термодинамикийн температурын нэгж  “Кельвин “ нь  байгалийн суурь тогтмолууд дээр үндэслэн тодорхойлогдож байна. Энэ нь хэмжил зүйн шинжлэх ухааны түүхэнд болж буй Францын хувьсгалын дараа орох томоохон өөрчлөлт  юм гэж оролцогсод болон BIPM-ийн захирал Дк.Мартин Милтон онцлон тэмдэглэв. Хурлын үйл явцыг дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлбэрээр Youtube-ийн сувгаар шууд дамжуулан нэвтрүүлсэн бөгөөд Францын цагаар өдрийн 11 цаг, Монголын цагаар 18 цагт эхэлсэн. Энэ томоохон өөрчлөлт нь биет хэлбэрээр тодорхойлогдож байсан олон улсын нэгжийн SI системийн ойлголтыг байгалийн хуульд тулгуурласан нэгжийн систем болгоход чиглэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл, массын нэгж “килограмм” нь 1889 онд Жин хэмжүүрийн I ерөнхий чуулганаар  батласан цагаан алт, иридиумаар хийсэн туухай буюу “олон улсын килограммын прототип” -ын массаар тогтоож байсан. Одоо килограммыг “ватт баланс”-ыг ашиглан хийсэн туршилтын аргаар тогтоох Планкын тогтмолын утгаар тодорхойлохоор болж байна. Гэвч  “ватт баланс”-ын  аргаар тогтоох Планкын тогтмолын утгын харьцангуй эргэлзээ 2*10-8 –с бага  байх шаардлагатай тул одоо мөрдөгдөж буй массын нэгж дамжуулалтын тогтолцоонд, цаашилбал хууль эрхийн хэмжил зүйд төдийлөн нөлөөлөхгүй юм.

Олон улсын нэгжийн шинэ SI системийг 2019 оны 5 сарны 20-ны өдрөөс эхлэн мөрдөх болно.

Эх сурвалжийг  www.bipm.org   сайтаас харна уу.

Стандарт, Хэмжил Зүйн газар –  Хэмжил Зүйн Хүрээлэн

Leave a Reply