ОЛОН УЛСЫН ЖИН ХЭМЖҮҮРИЙН ТОВЧООНЫ /BIPM/ “ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭЛТ-МЭДЛЭГ ДАМЖУУЛАЛТ” (CBKT) ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ОЛОН УЛСЫН ЖИН ХЭМЖҮҮРИЙН ТОВЧООНЫ /BIPM/ “ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭЛТ-МЭДЛЭГ ДАМЖУУЛАЛТ” (CBKT) ХӨТӨЛБӨРИЙН ДАГУУ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Олон улсын Жин хэмжүүрийн товчооны /BIPM/ хөтөлбөрийн дагуу  БНТУ-ын Хэмжилзүйн хүрээлэн /TUBITAK UME/ -тэй хамтран зохион байгуулсан “TUBITAK UME Project placements” ажлын байран дээр сургах санаачлагын хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил Зүйн Хүрээлэнгийн ЦЭЛ-ийн техникч Х.Баттөр 2019 оны 2-р сарын 27-ноос 5-р сарын 9-ний хооронд “Хувьсах- тогтмол гүйдлийн дамжуулалын эталоны шалгалт тохируулга(Calibration of the ac-dc transfer standards”) сэдэвт сургалтад амжилттай хамрагдлаа.

Энэхүү төслийн хүрээнд хөгжиж буй (Узбекстан, Иран, Малайз, Болгар, Танзани гэх мэт) 10 гаруй орны залуу Хэмжил зүйчид  оролцсон бөгөөд шинжлэх ухаан болон техникийн залуу ажилтнуудын чадавхыг бэхжүүлж, туршлага солилцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тус сургалт нь тухайн хэмжлийн чиглэлээр туршлага солилцох, судалгаа шинжилгээ хийхэд суралцан, мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх, дадлагажих, хэмжил зүйчид шаардагдах техникийн ур чадварыг нь дээшлүүлэх, хөгжүүлэх боломж бололцоо олгодог аж.

Сургалт-дадлагын хугацаанд цахилгаан хэмжлийн төрөл, түүн дотроо Хувьсах-тогтмол дамжууллын эталоны ажиллагааны үндсэн зарчим, нэгж дамжуулалт, шалгалт тохируулга болон түүний эталон хэмжих хэрэгслийн эргэлзээ тооцох аргачлал, нарийвчлал дээшлүүлэх талаарх судалгаа шинжилгээний ажилтай танилцан, цахилгаан хэмжлийн олон улсын эталоны талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон.

Түүнчлэн хоёр сарын хугацаанд Турк улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгаан соронзон хэмжлийн Хүчдэлийн лабораторийн ахлах мэргэжилтэн Мехедин Арифович болон Наилан Канатоглу нар сургагч багшаар ажиллан удирдан явууллаа.

Leave a Reply

Close Menu