Нээлттэй хаалганы өдөрлөгийг Цээл суманд зохион байгуулав

Нээлттэй хаалганы өдөрлөгийг Цээл суманд зохион байгуулав

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Цээл суманд 2018 оны 4 сарын 27 өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгийг батлагдсан удирдамжийн дагуу аймгийн холбогдох төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсан ба   Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  баталгаажуулалтын ахлах шинжээч Ч.Отгонцэцэг, улсын шалгагч О.Мягмаржав нар баталгаажуулалтын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 26, 27–ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.  Тухайлбал :
1. Цээл сумын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 21 жин, 3 туухайг шалгаж баталгаажуулсан.
2. Дээрх сумын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1 нийтийн хоолны газар, 13 худалдааны газарт тохирлын үнэлгээ хийсэн. Магадлах үнэлгээнд  4 үйлчилгээний газар хамрагдсан.
3. Баталгаажуулалтын салбар зөвлөлийн 8-р хурлыг зохион байгуулж, хурлын шийдвэрийг үндэслэн 4 үйлчилгээнд Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх олгосон.
4. Цээл сумын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд “Монгол Улсын Стандартчилал, тенхикийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, Төв аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын талаар танилцуулан мэдээлэл хийсэн.
5. Дээрх шинэчлэгдсэн хууль эрхийн актууд болон үйлчилгээний салбарт мөрдөж буй стандартын талаар гарын авлага тараасан.
6. Шаардлага хангаагүй үйлчилгээний газруудад стандарт хангуулах талаарх СХЗХ-ийн даргын 04 сарын 27-ны өдрийн 49 тоот албан бичгийг баталгаажуулалтын шинжээчийн мэдэгдлийн хамт Цээл сумын Засаг дарга С.Цагаанбаатарт хүргүүлэн ажиллаа.

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

Leave a Reply