Монгол улсад Стандарт, хэмжил зүйн салбарын үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “ЭСЭЭ” бичлэгийн уралдааны удирдамж

Монгол улсад Стандарт, хэмжил зүйн салбарын үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “ЭСЭЭ” бичлэгийн уралдааны удирдамж

Сэдэв: “СТАНДАРТ- БИДНИЙ АМЬДРАЛД”
Нэг. Зорилго
Эсээ бичлэгийн уралдаан нь оюутан, залуучуудын дунд стандартын тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулахад оршино.
Хоёр. Сэдвийн талаарх үндсэн мэдээлэл
Монгол улсад 6200 гаруй стандартыг мөрдөж, эдгээр нь бидний хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний нийтлэг шинж чанарыг тогтоож байна. Нийт стандартын 40  гаруй хувь нь олон улс, бүс нутгийн стандартын түвшинд хүрээд байна.
Стандартыг бий болгох, сонирхлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд талуудын үүрэг оролцоо чухал бөгөөд залуу үеийнхний дунд стандартын талаар мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх асуудал нэн чухал.
Иймд, “Стандартыг Та юу гэж тодорхойлж, ойлгож байна вэ?”, “Нийгэм, эдийн засагт стандарт хэрэгтэй юу?, цаашлаад “Улс орны ирээдүй, хөгжилд стандартын үүрэг оролцооны тухай юу гэж төсөөлдөг вэ?” зэрэг асуудлуудыг тусгах юм.
Гурав. Хамрах хүрээ
Тус уралдаанд төрийн болон төрийн бус бүх их, дээд сургуулийн бүх курсын оюутнууд нээлттэй оролцож болно.
Дөрөв. Эсээнд тавигдах шаардлага
– 800-1000 үгэнд багтаан Монгол хэлээр бичих;
– Нүүр хуудсанд өөрийн нэр, суралцаж буй сургууль болон мэргэжил, курс, холбоо барих утасны дугаар (2-оос багагүй), э-мэйл хаягийг бичих;
– Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
– Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Эш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах);
– Бичгийн стандарт:
– Үсгийн фонт: Times New Roman;
– Үсгийн хэмжээ: 12;
– Мөр хоорондын зай: 1,5;
– Margins: дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм
Тав. Шалгуур үзүүлэлтүүд 

Оноо
1. Ерөнхий шаардлага
Үгийн тоо /800-1000 үг/, бичгийн стандарт 10
2. Эсээний сэдэвтэй нийцсэн эсэх
Сэдвийн дэвшүүлсэн санаа, шинэлэг тал 30
Стандарт хэр чухал болох, таны амьдралд хэрхэн нөлөөлж байгааталаарх үзэл бодлоо илэрхийлсэн байдал 20
3. Эсээний чанар
Найруулга зүй, зөв бичгийн дүрмийг баримтлах 20
Судалгаа/Тоо баримт ашигласан байдал 10
Энгийн ойлгомжтой байдал 10
Нийт 100

 

Зургаа. Шалгаруулалт 
Уралдааны материалыг  2018 оны 09 дүгээр сарын 06 өдрөөс 9-р сарын 21 хүртэл хүлээж авах бөгөөд сүүлийн материалыг 2018 оны 9-р сарын 21-ны 17:00 цаг хүртэлpress@masm.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Хоцорсон материалыг хүлээж авахгүй. Шалгарсан бүтээлийг Стандарт, хэмжил зүйн газрын ойн хүндэтгэлийн арга хэмжээн дээр гардуулж СХЗГ-ын Стандарт, хэмжил зүй сэтгүүл, албан ёсны веб сайт, сошиал сувгуудаар олон нийтэд сурталчилан таниулна.
Шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг СХЗГ-ын дарга томилно.
Долоо. Шагнал:
I байр: 200,000 төгрөг + Өргөмжөл
II байр: 100,000 төгрөг + Өргөмжөл /хоёр/
III байр: 50,000 төгрөг+ Өргөмжлөл /хоёр/
Холбоо барих:
СХЗГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Д.Мөнхжин /90910510/

Leave a Reply