Монгол Солонгосын Хэмжил зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Солонгосын Хэмжил зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Стандарт, Хэмжил Зүйн Газар (СХЗГ) нь 1997 оноос хойш БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-тэй  Харилцан ойлголцлын Санамж бичиг (MoU) байгуулсны үндсэн дээр хэмжил зүйн салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү хэмжил зүйн салбар дахь 20 гаруй жилийн хамтын ажиллагааны хүрээнд Стандарт, хэмжил зүйн газарт Монгол Улсын эталоныг  бий болгох, түүний нэгж дамжуулалтыг хангах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, ялангуяа хэмжил зүйн боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэн чадавхижуулах чиглэлээр KRISS-ийн зүгээс техникийн асар их дэмжлэг туслалцааг үзүүлж ирснийг бид өндрөөр үнэлдэг билээ.

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон KRISS-ийн ерөнхийлөгч Санг Руял Пак (Dr. Sang Ryoul Park) нар хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид 2024 он хүртэл улам өргөжүүлэн хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллахаар шинэчилсэн харилцан ойлголцлын Санамж бичигт 2018 оны 12 дугаар сард дахин гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд хоёр тал эталоны чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх, мэргэжилтэн судлаачид солилцох, эталоны лаборатори хоорондын харьцуулалт зохион байгуулах, техникийн мэдээлэл, материал болон нийтлэл солилцох, 2 талын зохион байгуулах сургалт семинар, воркшопд оролцох зэрэг бусад тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж улмаар СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн шинжлэх ухаан, техникийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын жишигт ойртуулах боломж бүрдэх юм.

       Мөн KRISS-ийн ерөнхийлөгч Dr. Sang Ryoul Park СХЗГ-ын хэмжил зүйн үйл ажиллагаатай танилцах,  энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар хоёр тал тохиролцсон болно.

Leave a Reply