Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн танилцуулга

 

Лабораторийн эрхэм зорилго

Монгол улсын хэмжээнд хүнд, хүч хатуулга, хөдөлгөөний параметрийн хэмжлийн төрлөөр улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийг баталгаажуулах, улмаар хүнд, хүч хатуулга, хөдөлгөөний параметрийн төрлийн буруу хэмжлийн сөрөг үр дагавараас эдийн засаг, нийгэм, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хэмжилзүйн төрийн хяналт шалгалтыг чиглүүлэн хэрэгжүүлэх, техник, хууль эрхзүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх замаар улсын хэмжээнд хүнд, хүч хатуулга, хөдөлгөөний параметрийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

mass1 (1)

Үндсэн үйл ажиллагаа

Тус лаборатори нь анх 1924 онд Сангийн яамны дэргэд Жин хэмжүүрийн тасаг нэртэйгээр байгуулагдаж тасгийн дарга, 1 хэмжүүрийн байцаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Одоо манай лаборатори нь Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори нэртэйгээр лаборатори хариуцсан ахлах мэргэжилтэн, 5 хэмжүүрийн улсын шалгагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” Монгол улсын хууль болон бусад хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, тогтоол, шийдвэрийн хүрээнд тус лаборатори нь дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
хүнд, хөдөлгөөний параметрийн хэмжлийн төрлөөр улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийг баталгаажуулах болон хүч хатуулгын хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх ажлыг аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээ, графикийн дагуу хийж гүйцэтгэх; 
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдох улсын стандарт боловсруулах, олон улсын стандартыг орчуулан улсын стандарт болгож зохих журмын дагуу батлуулах, хэмжил зүйн дүрэм, журамд санал өгөх;
Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага ба холбогдох тусгай зөвшөөрөл болон итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн боловсон хүчинд сургалт, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх.
Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцож, хэрэглэгчид болон сонирхсон этгээдүүдэд хэмжил зүйн талаар танилцуулга, сурталчилгааг тогтмол хийх.

Хаяг: Сонгино хайрхан дүүрэг, 18 дугаар хороо, СХЗГ-ийн 2-р байр 102 тоот /5 шарын Доктор авто засварын газрын чанх ар талд/ 

Баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслүүд:

Хүндийн хэмжих хэрэгслүүд:

•Үйлдвэрлэлийн, технологийн болон их даацын суурин жингүүд 
• Эмнэлгийн, тоологч, тослогын, элеваторын гэх мэт бүх төрлийн тусгай зориулалтын зөөврийн жингүүд;
• Худалдаа, үйлчилгээний зориулалттай бүх төрлийн ширээний ба тавцант жингүүд; 
• Үйлдвэрлэлийн зориулалттай автомат ба хагас автомат тугнагч дозаторууд; 
• Энгийн ба тусгай туухай, хуулбар ачаа;


Хүч хатуулгын хэмжих хэрэгслүүд:

• Материал эд юмсын бүтэц, механик шинж чанарыг статик ба динамик аргаар тодорхойлох машин;
• Барилгын материалын шинж чанар тодорхойлох гидропресс; /50t; 100t; 100t-оос дээш/
• Бүх төрлийн хүчний машинууд;

Хөдөлгөөний параметрийн хэмжих хэрэгсэл:

• Таксиметр

Эталон хангалтын байдал:

Хүндийн хэмжил

Тус лаборатори нь хүндийн хэмжлийн төрлөөр тус хэлтсийн массын эталон лабораториос нэгж дамжуулан авсан доорхи эталон хэмжүүр, хэмжих хэрэгслийг ашиглаж байна.

Эталонынэр

марк

Хэмжих хязгаар

Тоо хэмжээ ш
Байцаагчийн жинES500-255000 г5
Багц туухайГ-11101мг-500г3
Эталон туухайМ120кг3
Эталон туухайМ110 кг5
Эталон туухайМ15 кг3
Эталон туухайМ12 кг6
Эталон туухайМ11 кг3
Багц туухайМ110 мг-500 г3
Эталон туухайМ150 кг74
Эталон туухайМ120 кг75
Эталон жинES30K10.1-30 кг1
Эталон жинExcell0,1-300 кг1
Савласан бүтээгдэхүүний жинAWN /SK/0,1-60 кг1

Хамрах хүрээ

Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг

Баталгаажуулалтыг гүйцэтгэх ажилтан:
Лабораторийн улсын шалгагчид жил бүр тодорхой дүүрэг хариуцсан хуваариар ажилладаг. 2016 онд:

Ажилтны нэрХэмжлийн төрөл,хариуцсан дүүрэг, Электрон хаягУтасны №
П.Цэрэн-ОчирАхлах мэргэжилтэн Хүндийн хэмжилtsochir@masm.gov.mn99199203
Б.ПүрэвтогтохХүндийн хэмжил /Сүхбаатар, Чингэлтэй/purevtogtokh@masm.gov.mn99871957
Т.БатмэндХүндийн хэмжил /Баянгол/batmend@masm.gov.mn99838244, 93086240
Д.Батзоригт Хүнд, хөдөлгөөний параметрийн хэмжил /Сонгино-Хайрхан/batzorigt@masm.gov.mn88055182
Д.БатсүхХүндийн хэмжил /Хан-Уул , Налайх, Багануур/batsukh@masm.gov.mn

99152698

91111286

Ц.БатсарнайХүндийн хэмжил /Баянзүрх/batsarnai@gmail.com

99050197

 

Тулгамдаж буй асуудлууд

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт газрын тос, нүүрс, зэс, жонш, түүхий эд, эрдэс баялаг, ноос ноолуур, мах, үр тариа, барилгын материалын худалдаа үйлчилгээ, байгалийн нөөцийн олборлолт, борлуулалт, зарцуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд хүнд даацын автомашины жин өргөнөөр ашиглагдаж байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хирээр хүнд даацын автомашины жингийн тоо нэмэгдэх хандлагатай болж, орчин үеийн өндөр нарийвчлалтай жинлэх хэрэгсэл, электрон авто дозатор /тугнагч/, авто кранан жин шинээр импортлогдох боллоо.

Гэтэл манай байгууллагаас дээрхи хэмжих хэрэгслийг шалгах ажлын эталоны бааз суурь муу, шалгах нөхцөл бүрдээгүйгээс шалтгаалж баталгаажуулалтын ажил чанаргүй хийгдэж, Хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдал алдагдсанаар эх орны байгалийн баялаг, үнэт эрдэнэс, барилгын материал, худалдаа үйлчилгээний тооцоо баримжаагаар хийгдэхэд хүрч байна.

Иймд хүнд даацын авто жин, авто кран, автомат тугнагч дозаторыг шалгаж баталгаажуулах ажлыг нэн даруй олон улсын жишигт нийцүүлэх нь хойшлуулашгүй зорилт болж байна.

Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод такси үйлчилгээ иргэдийн өдөр тутмын амьдралд өргөнөөр ашиглагдаж байна. Улаанбаатар хотын Нийтийн тээврийн газраас такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 19 аж ахуй нэгжийн 750 такси иргэдэд үйлчилж байна 2009 оноос 2013 он хүртэл улсын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдийн таксиметрт баталгаажуулалтын ажил эталонгүйгээс шалтгаалан зогсонги болсон. 2013 онд Чех улсын тусламжаар Монгол улс уртын эталоныг шинээр бий болгон Засгийн газраар батлуулснаар энэ уртын эталоноос нэгж дамжуулан авч таксиметрийг шалгах 1000 м эталон зам бий болгон таксиметрийн баталгаажуулалтын ажлыг хйиж байна.

Цаашид тавих зорилт

Өөрийн лабораторийн эталон тоног төхөөрөмжийн бааз суурийг бэхжүүлэх, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэн лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх, лабораторийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан ажил болон Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар, улмаар СХЗГ-ын үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

Close Menu