Малайз Улсад “Усны тоолуурын баталгаажуулалт ба загварын туршилт” –  OIML-R49 сэдэвт сургалтад оролцлоо

Малайз Улсад “Усны тоолуурын баталгаажуулалт ба загварын туршилт” – OIML-R49 сэдэвт сургалтад оролцлоо

ХХШБГ-ийн мэргэжилтэн Б.Гантулга, ХХШБГ-ын мэргэжилтэн Б.Болортуяа нар Малайз Улсад албан томилолтоор 2019 оны 10 дугаар сарын 14 -нээс 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Ази номхон далайн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (APLMF/PTB)-ээс хамтран зохион байгуулсан “Усны тоолуурын баталгаажуулалт ба загварын туршилт” – OIML-R49 сэдэвт сургалтад хамрагдлаа.

Малайз Улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн /NMIM/ дэмжин ажилласан бөгөөд энэхүү сургалтад ХБНГУ(PTB), БНХАУ, Монгол, Вьетнам, Малайз, Флиппини, Индонез, Тайланд, Камбожи, Лаос, Бутан, Соломон арал, Шри Ланка, Тайван, Крибати   зэрэг  15 орны хэмжил зүйн байгууллагын 30 гаруй ажилтан, төлөөлөгчид мэргэжилтнүүд хамрагдаж, OIML-R49 стандартыг судлан, харилцан туршлага солилцож Малайз улсын Делта Пердана ХХК-ний усны тоолуурын үйлдвэрийн шат дамжлага болон туршилтийн үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply