“ИТГЭМЖЛЭЛИЙН ӨРГӨДӨЛ, БАРИМТ БИЧИГТ, ҮЗЛЭГ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТӨЛБӨР”-ийг төлөх тухай мэдээлэл Тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлүүлэх хүсэлт гаргахын өмнө “Итгэмжлэлийн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тухай” Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын хавсралтад заасан “Итгэмжлэлийн өргөдөл, баримт бичигт, үзлэг, дүн шинжилгээ хийх төлбөр”-ийг заавал төлсөн байна. Төлбөр төлсөн баримтыг өргөдлийн баримт бичигт хавсарган ирүүлнэ. Төлбөрийн нэхэмжлэхийг дараах ….. холбоосоор татан авна уу.

Анх итгэмжүүлэх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 1-р нэхэмжлэх,
Давтан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 2-р нэхэмжлэх Итгэмжлэлийн хүрээ өргөтгөх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 3-р нэхэмжлэхийг татан авч төлбөрөө төлнө үү, Тайлбар: Итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан сорилт, шалгалт тохируулга, хяналт, баталгаажуулалтын төрлөөс хамааран төлбөр нэмэгдэж болох бөгөөд зөрүү гарсан тохиолдолд итгэмжлэлийн үнэлгээний төлбөрт нэмж тооцно.