Итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтний сургалт явагдлаа

Итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтний сургалт явагдлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2 дахь хэсэгт Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь итгэмжлэлийн шинжээчид тавих шаардлагыг тогтоох, шинжээч сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох, цуцлах тухай заалтын дагуу 2019 оны 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ISO/IEC 17025:2017 стандартын дагуу үнэлгээний мэргэжилтэн, шинжээчийн мэдлэг хуваалцах сургалтыг зохион байгуулан явууллаа. Сургалтанд Итгэмжлэлийн газрын ажилтнууд, үнэлгээний мэргэжилтнүүд болон итгэмжлэлийн шинжээчээр ажиллахаар хүсэлт гаргасан нийт 41 ажилтан оролцож, ISO/IEC 17025:2017 стандартын шаардлагын дагуу үнэлгээ хийх аргазүйн зөвлөмж, хэмжлийн эргэлзээг тооцох, сорилт, хэмжлийн аргыг баталгаажуулах ба нотлох зөвлөмж, үр дүнгийн бодит байдлыг хангах аргачлал зэрэг сэдвээр онолын мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтэн нь тэдгээрт  тавих шаардлагыг тогтоосон журмын дагуу үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэн, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээч гэсэн ангилалтай байх бөгөөд сорилт, хэмжлийн тодорхой төрлөөр лабораторид ажилласан туршлагатай, үнэлгээний мэргэжилтний зохих сургалтанд хамрагдсан, хувь хүний төлөвшил, ёсзүйн зэрэг тодорхой шаардлагыг хангасан байна.

 ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА-ыг тодруулбал:

  Техникийн шинжээч Үнэлгээний мэргэжилтэн Үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэн
Боловсрол Байгалийн болон инженерийн шинжлэх ухааны бакалавраас дээш зэрэгтэй.
Мэдлэг, мэргэшил Тухайн салбарын хууль, эрх зүйн баримт бичиг холбогдолтой нэр томъёо, – Тохирлын үнэлгээнд хамрах зүйлийн дээж авалт, үйлдвэрлэх үйл явц, технологийг мэддэг. -Үнэлгээ явуулах чиглэлээр сорилт, шалгалт тохируулгын  арга,  аргачлал болон стандарт, НТББ-ийг сайн мэддэг байх   Үнэлгээ явуулах чиглэлээр сорилт, шалгалт тохируулгын аргууд болон стандарт, НТББ-ийг сайн мэддэг байхТухайн шалгуурт дүгнэлт хийж тодорхойлох чадвартай байхИтгэмжлэлийн байгууллага, удирдлагын тогтолцооны талаар мэдлэгтэй байх,Итгэмжлэлийн байгууллагад тавих шаардлага ISO/IEC 17011 болон ТҮБ-д тавих шаардлагууд ISO/IEC 17020, ISO/IEC 17025, ISO/IEC 17065, ISO/IEC 17021, ISO/IEC 17024,  ISO 15189, ISO/TS 22003 зэрэг үндсэн стандартуудын  мэдлэгтэй байх, ISO 19011 стандартын тухай мэдлэгтэй байх.
Ажлын туршлага Хамгийн багадаа итгэмжлэлийн хүрээнд орсон салбарт 4 жил, үүнээс энэ салбарын тохирлын үнэлгээгээр 2 жил ажилласан.
Сургалтанд хамрагдсан байдал ИБ-ын MNAS Р 604 сургалтын журамд заасан А болон Б модуль сургалтанд хамрагдаж, амжилттай дүүргэсэн   ИБ-ын MNAS Р 604 сургалтын журамд заасан А, В болон С модуль сургалтанд хамрагдаж, амжилттай дүүргэсэн.
Үнэлгээний туршлага Техникийн шинжээчээр 2 жилийн хугацаанд наад зах нь 4  удаа үнэлгээнд ажилласан байх. ТҮБ-д менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд оролцсон, үр дүнгийн тооцоолол, чанар хангалтын асуудлаар 3-аас доошгүй жил ажилласан бол 2 удаа үнэлгээнд оролцсонд тооцож болно. Үнэлгээний мэргэжилтнээр наад зах нь 4 удаа үнэлгээнд ажилласан, үүний нэг үнэлгээг  ҮТМ-ний хяналтанд үнэлгээг ахлаж ажилласан байх.

Үнэлгээний мэргэжилтнээр ажиллахыг хүсвэл Итгэмжлэлийн газартай холбогдохыг мэдэгдье. Холбогдох мэргэжилтэн Б.Орхонтуул. Утас: 263689

Leave a Reply