ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэсний итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улмаар тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах

ИТГЭМЖЛЭЛ
Тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжил чадвартайг нь албан ёсоор нотлон харуулсан хөндлөнгийн этгээдийн баталгаа. (MNS ISO/IEC17000:2005)

MNAS
Монгол Улсын итгэмжлэлийн тогтолцоо (MNAS) нь итгэмжлэлийг хэрэгжүүлэх эрхзүйн үндэслэл, удирдлага, зохион байгуулалт, дүрэм журам бүхий нээлттэй тогтолцоо.

ИТГЭМЖЛЭЛИЙН ЗАРЧИМ
• Бие даасан, хараат бус байх
• Бодитой, үнэнч, шударга байх
• Хүсэлт гаргагч бүх талд адил тэгш нөхцөл олгох
• Нээлттэй, хүртээмжтэй байх
• Хүсэлт гаргагчийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалах

ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЧЛЭЛ

ILAC MNAC logoILAC gerchilgee1Нэгтгэсэн

Итгэмжлэл PAC

ILAC – Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн байгууллага (2007)
ILAC MRA – Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн (2012.06.07)
APLAC  – Ази номхон далайн бүсийн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын жинхэнэ гишүүн (2003)
APLAC MRA – Ази номхон далайн бүсийн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн (2012.06.07; 2016.06.15)
PAC – Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн (2009)

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд Стандарт, хэмжил зүйн газар гарын үсэг зурлаа.

PAC Чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл (2016.06.18)

PAC Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл (2016.06.18)

PAC Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл (2016.06.18)

PAC Байгаль орчны удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл (2016.06.18)

IAF Олон улсын итгэмжлэлийн форумын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн – 2018.10 сар

IAF MLA Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт хэлэлцээрт бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурж нэгдсэн – 2018.10 сар

 

ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага

MNS ISO/IEC 17025:2018
Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17020:2013
• Эмнэлгийн лабораторийн итгэмжлэл MNS ISO/IEC 15189:2015
• Ур чадварын сорилт зохион байгуулах лабораторийн итгэмжлэл MNS ISO/IEC 17043:2010
• Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17065:2013
• Чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17021-1:2016
• Байгаль орчны удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17021-2:2016
• Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17021-1:2016, MNS ISO/TS 22003:2013
• Ажилтны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17024:2005

ХЭРЭГЖИЛТ
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээн итгэмжлэлийн тухай хууль”

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Итгэмжлэл бүтэц

ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Итгэмжлэлийн байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг энд дарж үзнэ үү.

ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ

Итгэмжлэлийн байгууллагын санхүүгийн мэдээллийг энд дарж үзнэ үү.

ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг энд дарж үзнэ үү.

 

Close Menu