ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН ТУРШИЛТ

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын ажиллагааны мэдээлэл

      Манай улсад хэмжих хэрэгслийн үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа хэдий ч орчин үеийн технологи, шинжлэх ухаан техникийн дэвшил, үйлдвэрлэлийн автомат удирдлага, хяналтын систем, тоног төхөөрөмж өргөнөөр нэвтэрч, тэдгээрийг дагалдан өндөр нарийвчлалтай, электрон хэмжих багаж, хэмжлийн системийг ашиглах болсон.

Монгол Улсын зах зээлийн эдийн засаг, нийгмийн харилцааны хэмжил зүйн үйл ажиллагаа нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд төрөөс хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны гол нэг хэлбэр нь хэмжих хэрэгслийн загварын туршилтын ажиллагаа юм.

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын ажлын эрх зүйн үндэс нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Монгол Улсын Хэмжил зүйн төв байгууллага – Стандартчилал, хэмжил зүйн газрын газрын даргын 2009 оны 335 дугаар тушаалаар баталсан ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ, өргөдлийн маягт татаж авах юм.

Хуульд зааснаар  хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх буюу импортоор нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн хэмжих хэрэгслийн загварыг зохих нормативтехникий болон ашиглалтын баримт бичгийн хамт Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлэн туршилт хийлгэж баталгаажуулна. Үүнд дараах бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлэн ирүүлнэ:

  1. Стандарт, хэмжил зүйн газарт хандсан албан бичиг;
  2. Журмын “А” (Татаж авах) хавсралтад заасан өргөдлийг бөглөж, албажуулна;
  3. Хүсэлт гаргаж байгаа компаний танилцуулга, хэмжил зүйн ажлын мэдээлэл;
  4. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч компанийн танилцуулга;
  5. Хэмжих хэрэгслийн загвар (3 хүртэл);
  6. Хэмжих хэрэгслийн техникийн баримт бичиг, ашиглалтын заавар, түүний бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимпрограмм хангамжийн мэдээлэл, угсралтсуурилуулалт, хадгалалт, засвар тохируулгын холбоотой технологийн заавар, зураг, бүдүүвч;
  7. Хэмжих хэрэгслийн фото зураг / заагч нүүрний хаяглалт, шошго уншигдах/;
  8. Тухайн хэмжих хэрэгслийн олон улсын болон үндэсний хэмжил зүйн байгууллагын загварын туршилт, баталгааны гэрчилгээ болон анхдагч баталгаажуулалтад хамруулсан хүчин төгөлдөр гэрчилгээ, туршилтын үр дүн, шалгалтын протокол;
  9. Програм хангамж (install), тоолуурын холболтын протокол (communicationprotocol), програм хангамжийн эх код (source code).

Та загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн жагсаалтыг болон дээр дурдсан журмыг СХЗГ-ын www.masm.gov.mn: “үйлчилгээ”, “хэмжил зүйцонхноос авч болох бөгөөд загварын туршилтын асуудлаар 264851 утсанд хандаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч болно.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-13343, Энхтайвны өргөн чөлөө 46АБаянзүрх дүүрэг, Жуковын музейн баруун талд Стандарт, хэмжил зүйн газар.

 

Холбоо барих утас: өрөө: 264851

Цахим хуудас: http://www.masm.gov.mn,  

Е-мэйл: baigal_b@masm.gov.mn

 

ЗАГВАРЫН ТУРШИЛТАД ТЭНЦЭЖ, МОНГОЛ УЛСАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН БАТАЛГААНЫ ГЭРЭЭ /ТАТАХ/

Close Menu