ЗАВХАН АЙМГИЙН СХЗХ ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

ЗАВХАН АЙМГИЙН СХЗХ ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

2020 оны Хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 9 сумдад ээлжит тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэв.

Ээлжит баталгаажуулалтын хугацаанд сумдын салбар зөвлөлийг тус бүр 1 удаа хуралдуулж, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад анхдагч болон давтан үнэлгээ хийсэн дүнг танилцуулан шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулан, тохирлын гэрчилгээ олгож, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад ашиглагдаж байгаа хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа.

Мөн 9 сумын 128 худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд 2019 онд шинэчлэн батлагдсан, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021-1:2019, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага” MNS 4946:2019 стандартуудаар мэдээлэл хийж шинэчлэгдсэн стандартаар хангасан юм.

Ээлжит баталгаажуулалтын явцад сумдын хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс хэлтсийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч түүндээ дүн шинжилгээ хийн ажилласан.

Тус албан томилолтын хугацаанд Дөрвөлжин суманд байрлах “Баян-Айраг” эксплорэйшн ХХК-ний Алтны уурхайн үйл ажиллагаа, сорьцын хяналт, хоол үйлдвэрлэл, хүнсний худалдааны үйлчилгээтэй танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Leave a Reply