Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 2019.05.21-нд “Үндсээрээ сайжирсан Хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” сэдэвт семинари, хэлэлцүүлэг зохион байгуулна

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 2019.05.21-нд “Үндсээрээ сайжирсан Хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” сэдэвт семинари, хэлэлцүүлэг зохион байгуулна

Дэлхий дахинаа хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, олон улсын SI системийн нэгжийг дэлхийн бүх улс оронд түгээх, дамжуулах зорилгоор 1875 онд “Метрийн Хэлэлцээр”-ийг үндэслэн байгуулсан үйл явдлыг онцлон тэмдэглэж жил бүрийн Тавдугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн Хэмжил зүйн Өдөр хэмээн болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Манай улс дэлхийн бүх улс орнуудтай нэгдэж, “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем сэдвийн дор Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэж байна. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жин хэмжүүрийн олон улсын 26 дахь ерөнхий бага хурлаар Олон улсын SI системийн нэгжийн тодорхойлолтууд шинээр батлагдсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэдгээрийг хүчин төгөлдөр мөрдөхөөр шийдвэрлэсэн билээ.

Энэхүү хэмжил зүйн түүхэн шилжилт, өөрчлөлт шинэчлэлийн үед Стандарт хэмжил зүйн газар нь Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 2019 оны 5-р сарын 21-ний өдөр “Үндсээрээ сайжирсан Хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем сэдэвт семинари, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэхүү семинарийн үеэр УИХ-аар шинээр батлагдсан Хэмжил зүйн тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/ танилцуулга, Олон улсын (SI) системийн хэмжлийн нэгжийн шинэ тодорхойлолтуудын талаар танилцуулга хийгдэхээс гадна Монгол Улсын салбарын хэмжил зүйн байгууллагууд өөрсдийн хэмжил зүйн үйл ажиллагаа, нэгж дамжуулалтын талаар илтгэл тавьж оролцоно.

Та бүхэнд Дэлхийн хэмжил зүйн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply