ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙГ УГТАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙГ УГТАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 11 дүгээр сарын 16-нд болсон олон улсын Жин хэмжүүрийн ерөнхий бага хурлаар “СИ” системийн үндсэн нэгжийн тодорхойлолтод оруулсан томоохон өөрчлөлтийг шинэчлэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буюу “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-өөс эхлэн дэлхий дахинд албан ёсоор хэрэглэж эхлэхээр баталсан.

     Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд болон энэхүү “СИ” системийн нэгжийн тодорхойлолтын шинэчлэлтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаа.  

Leave a Reply