ДУЛААН, ДАРАЛТЫН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИ

Лабораторийн эрхэм зорилго

Монгол улсын хэмжээнд дулаан, даралтын хэмжлийн төрлөөр улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх улмаар дулаан, даралтын буруу хэмжлийн сөрөг үр дагавараас эдийн засаг, нийгэм, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад оршино.                                                                                                                               

Үндсэн үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол улсын хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

  1. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм

     журмын хүрээнд хэмжил зүйн төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

  1. Аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээ, графикийн дагуу дулаан,

     даралтын хэмжлийн төрлөөр улсын баталгаажуулалтад заавал хамруулах

     хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх;

  1. Хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон хэмжих

     хэрэгслийн загварыг турших ажлын хэсэгт орж ажиллан мэргэжлийн дүгнэлт

     гаргахад оролцох;

  1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалттай холбоотой ерөнхий, техникийн,

     хэмжил зүйн шаардлагын болон шалгах аргын улсын стандарт боловсруулах,

     олон улсын зөвлөмж, баримт бичгийг орчуулан зохих журмын дагуу улсын

     стандартаар батлуулах;

  1. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага болон хэмжил зүйн мэргэжлийн

     байгууллага, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга      зүйн туслалцаа үзүүлэх;

Лабораторийн ажилтнууд

 

       Лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Гансүх

       Гар утас: 99136491

       Цахим шуудан: gansukh@masm.gov.mn

 

Хэмжүүрийн улсын шалгагч М.Серикбол

Гар утас: 94009363

Цахим шуудан: boryqwe@gmail.com

 

Хэмжүүрийн улсын шалгагч С.Баяржаргал

Гар утас: 88002105

Цахим шуудан: bayarjagaaa@yahoo.com

   

Өнөөдөр тус лаборатори нь 1 ахлах мэргэжилтэн, 2 хэмжүүрийн улсын шалгагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Лабораторийн эталоны чадавхи

Дулааны хэмжил. Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн эзэмшилд ашиглаж байгаа Cal-Rig-27 загварын ажлын эталон тоног төхөөрөмж дээр дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа дулааны болон уурын тоолуур, зарцуулалтын тоолуурт улсын баталгаажуулалт хийж байна. Уг эталон тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт нь DN (20250) мм хүртэл  диаметртэй  зарцуулалтын  хувиргагчийг  (0.0280)   /ц  хүртэл зарцуулалтаар урсгах аргаар шалгах боломжтой бөгөөд тоног төхөөрөмжийн хэмжлийн нарийвчлал 0.2%. Урсгалын даралт 0.52.5 бар, жингийн аргаар шалгах бакны жингийн нарийвчлал 0.002 кг, хэмжих хязгаар 600 кг, эталон тоолуур нь MAGFLO загварын цахилгаан соронзон зарцуулалтын тоолуур бөгөөд хэмжлийн нарийвчлал 0.01%.

Cal-Rig-27 загварын ажлын эталон тоног төхөөрөмж

Даралтын хэмжил. Даралтын хэмжлийн төрлөөр дараах ажлын эталон тоног төхөөрөмжийг ашиглаж вакуумметр, нам болон дунд даралтын бүх төрлийн техникийн манометр, цахилгаан контакттай манометр, даралтын хувиргагч зэрэг ажлын хэмжих хэрэгсэл, эмнэлгийн эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа автомат болон механик цусны даралтын аппаратыг баталгаажуулж байна.

 

Fluke BP Pump 2 загварын                               HX600B загварын даралтын 

даралтын симулятор                                     калибратор

 

 

МП-6 загварын ачаат                                    REW загварын ачаат

бүлүүрт манометр                                          бүлүүрт манометр

 

 

REW загварын ачаат                                      ZH 220 F загварын ачаат

бүлүүрт мановакуумметр                           бүлүүрт манометр

       

FLUKE 700 G загварын хүчилтөрөгчийн манометр                                                       шалгах төхөөрөмж

 

Температурын хэмжил.

Дулааны болон уурын тоолуурын бүрэлдэхүүн хэсэг болох температурын хувиргагч, аюулгүй ажиллагааг хянах бүх төрлийн термометр, мөн шинээр эмнэлгийн оношлогоонд ашиглаж байгаа шилэн болон цахилгаан термометр /халууны шил/, нил улаан туяаны термометр /чихний термометр/-ыг шалгаж баталгаажуулж байна.

 

HWY-1A загварын тосон                              Fluke 9141 загварын хуурай    ванн,

ванн                                                              ISOTECH 909H эталон цагаан

                                                                        алтан эсэргүүцлийн термометр

 

 

Thermo Scientific загварын                            IR-RE01 загварын хар биеийн

усан ванн                                                     зуух

 

ISOTECH GEMINI 550 загварын хуурай ванн

 

Хаяг:

Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө-11, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Стандартчилал, хэмжилзүйн газрын 2 дугаар байр, 502, 207, 208, 210 тоот өрөө Харилцах утас:   94009363, 88002105

Цахим хаяг: www.masm.gov.mn

 

Батаглаажуулах хэмжих хэрэгслийн нэр

Баталгаажуулах газар

Хаяг, холбогдох утас

1

Манометр  (техникийн, автоклавын,  цахилгаан контакттай, хүчилтөрөгчийн) вакуумметр

СХЗГазар

 

СХЗГазар,  2-р байр                            502,207, 208, 210 тоот

 

Утас: 94009363

 

2

Цусны даралтын аппарат  (механик, автомат, монитор)

3

Эмнэлгийн термометр (мөнгөн уст-шилэн, цахилгаан, чихний)

4

Шилэн термометр (автоклавын, хатаах шүүгээний)

5

Манометр (техникийн, автоклавын,  цахилгаан контакттай)

“ИМИ”  ХХК Эмнэлгийн техникийн засвар, тохируулгын лаборатори

СБД, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж-37, Этүгэн дээд сургуулийн 3-р байр В1 давхар Утас:  95559095, 99728508

 

6

Цусны даралтын аппарат 

7

Дулааны тоолуур

УБДС ТӨХК, Дулааны тоолуурын лаборатори

ХУД, Эрчим хүчний яамны ард, Дулааны тоолуурын лаборатори

Утас:70041371 /дотуур утас-297/

 

 

 

 

Close Menu