Даавуун амны хаалтны стандартыг эндээс татаж аваарай

стандарт татах

Өмнөх үг

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) нь Олон улсын стандартчиллын байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтран үндэсний стандарт боловсруулах ажлыг зохион байгуулдаг.

Үндэсний стандартын төсөл боловсруулах ажлыг холбогдох салбарын техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд техникийн хороодоор хэлэлцэж дэмжсэн, зөвшилцөлд хүрсэн стандартын төслийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар баталснаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр болно.

Энэхүү стандартыг СХЗГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/55 дугаар тушаалаар баталсан дараах бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг:

  • С.Янжинсүрэн /Шадар сайдын зөвлөх/,
  • Р.Бадмаанямбуу /Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын сорилтын төвийн захирал, Текстилийн стандартчиллын ТХ 16-ны дарга/,
  • Ч.Хатанбаатар /СХЗГ-ын СМЛСҮТ-ийн дарга/,
  • Н.Сувдмаа /ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга/, Б.Нарандолгор /ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-ын мэргэжилтэн/,
  • Г.Ган-Эрдэнэ /ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын мэргэжилтэн/,
  • Д.Тунгалаг /Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны тэргүүн/,
  • Ц.Бурмаа /СХЗГ-ын СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн/,
  • Ч.Пүрэвдулам /СХЗГ-ын СТҮБГ-ын мэргэжилтэн/ нар боловсруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбооноос тус тус санал авсан.

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)

Энхтайваны өргөн чөлөө- 46А

Улаанбаатар хот –13343,

Шуудангийн хайрцаг- 48

Утас: 263860, 266754

Факс: +976-11-458032

E-mail: standardinform@masm.gov.mn

www.masm.gov.mn   www.estandard.gov.mn

© СХЗГ, 2020

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэжмлэлийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХЗГ (Стандартчиллын төв байгууллага)-д байна.

Leave a Reply