Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал болов

Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал болов

Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал болов. Тус хурлаар Улиастай сумын 15 аж ахуйн нэгж, иргэний 15 үйлчилгээний газар, 1 аж ахуйн нэгжийн 1 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийсэн дүн тайланг хэлэлцэж 7 хүнсний дэлгүүрт 2 жилийн хугацаатай, 1 минимаркет, 4 хүнсний дэлгүүр, 4 мухлагт 1 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээний хугацааг сунгав. Мөн анхдагч үнэлгээ хийсэн шимийн архинд 1 жилийн хугацаатай шинээр тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.

Leave a Reply