Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн юм. Ингээд 2020 оны 10-р сарын 28-ны өдөр зөвлөлийн шийдвэрийн дагуу дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Эрчим сүлжээ” ХХК-нд, Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Цэгц” ХХК, “Биэф си ложистик” ХХК, “Улаанбаатар пропертиз” ХХК, “Мөнхийн тун” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-нд тус тус олголоо.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР