Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ олголоо

        Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн юм. Ингээд 2019 оны 10-р сарын 31-ны өдөр зөвлөлийн шийдвэрийн дагуу  дараах аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулав.

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн MNS OHSAS 18001 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг “Батс-Өргөө” ХХК-нд, Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг Нийслэлийн Өргөө амаржих газар, “Баянгол зочид буудал” ХХК, Нийслэлийн Хүрээ амаржих газар, “Практикал даатгал” ХХК, Топаз эмнэлэг болон Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO IEC 22000 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг “Милко” ХХК, “Эм Жи Партнерс” ХХК, “Лю Да Ди” ХХК тус тус олголоо.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Leave a Reply