ШИНЭЧЛЭН БАТАЛСАН АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6043:2019 СТАНДАРТ

ШИНЭЧЛЭН БАТАЛСАН АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6043:2019 СТАНДАРТ

Монгол Улсад аялал жуулчлалын салбар 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгуурлаж идэвхтэй хөгжиж эхэлсэн. Сүүлийн үед жилд дунджаар 470 мянга гаруй гадаадын жуулчин хүлээн авч байгаа бөгөөд эдгээрийн 36 хувь нь байгаль орчин, 28 хувь
нь нүүдлийн уламжлалт соёл ахуйг сонирхдог гэсэн судалгааны дүн гарсан. Мөн сүүлийн үед адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг ихээхэн сонирхож байна. Өнөөдөр жуулчлалын чиглэлээр манай улсад 270 тур оперотор, 487 зочид буудал, 499 жуулчны бааз, 388 гэр буудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь орон нутаг, улс орны эдийн засагт өгөөжөө өгдөг. Жуулчлалын салбарын хөгжилд стандарт нь чухал үүрэгтэй бөгөөд тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар нутагт явуулах үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах зохицуулалтыг журамладаг. БОАЖЯ-аас 2018 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй 142 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, гэр буудлын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийхэд багагүй зөрчлүүд илэрсэн бөгөөд анхаарах шаардлагатай зарим асуудлын хүрээнд жуулчны бааз, резорт, гэр буудлын үйлчилгээ тус бүрээр стандартуудыг шинэчлэн боловсруулж байна.

Энэхүү асуудлын хүрээнд “MNS 6043:2019, Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага” стандартыг шинэчиллээ.
Шинэчлэн баталсан стандартын агуулгад 20-оос дээш хүн хүлээн авах хүчин чадалтай, мөн цэвэрлэх байгууламж, хог хаягдал ангилан ялгах цэг, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх, ус ашиглах дүгнэлт гаргуулах, ус ашиглах зөвшөөрөл авах, усны эх үүсвэр худаг, оролтын шугам хоолой бүрт усны тоолуур суурилуулах, эрчим хүчний хэрэглээний 20-оос багагүй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн
шаардлагын дагуу тээвэрлэж хадгалдаг, үйлчилдэг байх, галын аюулгүй байдлыг хангах, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй байх, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих, нэвтрэхэд саадгүй байх боломжоор хангагдсан байх зэрэг шаардлагууд нэмж тусган баталсан.

Та “MNS 6043:2019, Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага” стандартыг дараах линкээр орж үзэх боломжтой. http://estandard.gov.mn/standard/v/2750

СХЗГ-ын дэргэдэх орон тооны бус Аялал жуулчлалын
стандартчиллын техникийн хороо.

Leave a Reply