Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөрийн 2018 оны Ерөнхий чуулганы (APMP GA) үйл ажиллагаа Сингапур улсад зохион байгуулагдлаа

Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөрийн 2018 оны Ерөнхий чуулганы (APMP GA) үйл ажиллагаа Сингапур улсад зохион байгуулагдлаа

2018 оны 11 дүгээр сарын 22–ноос 30-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөрийн Ерөнхий чуулган(APMP GA)-ны хуралдаан, “Ирээдүйн хэмжил зүй, ирээдүйн үйлдвэрлэл” сэдэвт олон улсын симпозиум, Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хороо (DEC)-ны хурал, Менежментийн тогтолцооны техникийн хороо (ТCQS) болон Цахилгаан соронзон хэмжлийн техникийн хороо (ТСЕМ)-ны семинари, хуралд ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, Ж.Ариунтунгалаг нар амжилттай оролцлоо.

APMP GA Ерөнхий чуулганы үйл ажиллагааны хүрээнд дараах гол асуудлууд танилцуулагдаж, авч хэлэлцсэн. Үүнд:

  • Жин ба Хэмжүүрийн Олон Улсын товчоо(BIPM)-ны ерөнхийлөгч Мартин Милтон CGPM-ийн 2018 оны 11-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдаж, 2019 оны 5-р сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Хэмжлийн Олон Улсын Систем SI-ийн Нэгжийн дахин тодорхойлолт”-ын танилцуулга мэдэгдэл хийсэн.
  • SI системийн нэгжийн шинэ тодорхойлолт батлагдсантай холбогдуулан APMP ба бусад бүс нутгийн олон улсын байгууллагууд(RMO)-ын төлөөлөл болон АРМР-ын гишүүн улс орны Хэмжил зүйн хүрээлэнгүүд одоо хийж байгаа ба цаашид үргэлжлэн хийгдэх судалгаа шинжилгээний ажил, үйл ажиллагааны талаар танилцуулж, туршлагаа солилцсон ба цаашдын нэгж дамжуулалт, лаборатори хоорондын олон улсын харьцуулалтын талаар хамтран ажиллах талаар танилцуулсан нь хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжлийн шинэ үе эхэлж буйг тодотгож байсан болно.
  • АРМР-ын Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хороо (DEC) нь хөгжиж буй орнуудын шалгалт тохируулга хэмжлийн чадавхийг Олон Улсын жин хэмжүүрийн товчоо BIPM -ийн мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг дэмжих зорилгоор Hybrid харьцуулалтыг ашиглах АРМР-ээс санал гаргасан нь албан ёсоор дэмжигдэж энэ харьцуулалтыг хийх аргачлал, танилцуулгыг хуралдаанаар хэлэлцсэн.
  • Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APMP) – ийн дэргэд ажилладаг Цэвэр ус, Эмнэлгийн хэмжил зүй, Хүнсний аюулгүй байдал, Цаг уурын өөрчлөлт, Эрчим хүчний хэмнэлт гэсэн 5 фокус группын үйл ажиллагааг АРМР-ын техникийн хороодын үйл ажиллагаатай уялдуулах, оролцогч, сонирхогч талуудыг татан оролцуулах санал санаачлагууд гарсан.
  • APMP-ын цаашдын үйл ажиллгааны стратеги, гишүүн орнуудын идэвхитэй үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.
  • Сингапур Улсын хэмжил зүйн төвийн үйл ажиллагаа ба эталоны судалгаа шинжилгээний ажил, лабораториудын үйл ажиллагааг танилцсан.

Мөн АРМР-ийн Ерөнхий чуулганы үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн 2018 оны хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хороо (DEC)-ны 2019 онд зохион байгуулах CBKT-DEC “CIPM MRA-ийн Мэдлэг дамжуулж чадавхийг бий болгох” сургалт, семинарыг Монгол Улсад зохион байгуулах саналаа дэвшүүлж, Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хороо (DEC)-ны хурал болон АРМР-ын Ерөнхий чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигдсэн юм.

Leave a Reply

Close Menu