Ази номхон далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн 2019 оны Ерөнхий Чуулганы (APMP GA) уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Ази номхон далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн 2019 оны Ерөнхий Чуулганы (APMP GA) уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Австрали улсын Сидней хотод 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн АРМР GA Ерөнхий чуулганы 35 дахь удаагийн арга хэмжээнүүдэд СХЗГ-ын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл нар амжилттай оролцлоо. Үүнд:

  • Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэн/АРМР DEC/-ийн Техникийн хорооны Стратеги төлөвлөлтийн семинар
  • Эрчим хүчний хэмнэлтийн FG Фокус группын мэдээлэл солилцох семинар
  • Чанарын менежментийн тогтолцоо(ТCQS)-ны 2 өдрийн сургалт семинар
  • АРМР DEC Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн Техникийн хорооны хурал
  • Чанарын менежментийн тогтолцоо (ТCQS)–ны Техникийн хорооны хурал
  • Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн АРМР GA Ерөнхий чуулганы симпозиум, форум
  • АРМР GA Ерөнхий чуулганы хуралдаан г.м.

АРМР GA Ерөнхий Чуулганы үеэр хэлэлцсэн гол үйл ажиллагаа

Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн хүрээлэн/АРМР DEC/-ийн  Техникийн хорооны Стратеги төлөвлөлтөд “Мониторинг ба үнэлгээ”, “KMS буюу мэдлэгийг дамжуулах”, “Фокус группын үйл ажиллагааг сайжруулах” ба “Хэмжил, шалгалт тохируулгын чадавхи /СМС/” талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахаар болсон.

SI системийн үндсэн нэгжийн тодорхойлолт дахин шинэчлэгдсэн ба Менежментийн тогтолцооны олон улсын стандартууд өөрчлөгдсөнтэй холбогдуулан BIPM болон APMP зэрэг хэмжил зүйн олон улсын байгууллагаас чанарын менежментийн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд бид тэдгээрт үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгааг энэхүү уулзалтын үеэр цохон тэмдэглэж байсан болно. Энэхүү түүхэн өөрчлөлтийг тохиолдуулан ВIPM, АРМР-ээс хамтран зохион байгуулсан “CIPM MRA 2019 онд хийгдэж түүхэн бүтэц, өөрчлөлт” сэдэвт хагас өдрийн сургалт семинарит АРМР-ын дарга, нарийн бичгийн дарга, Техникийн хороодын дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд, АРМР-ын гишүүн улс орны Хэмжил зүйн хүрээлэнгийн удирдлага, чанарын менежер, бусад техникийн ажилтнууд, Австрали улсын итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй оролцогчид хамрагдлаа.

АРМР GA-ын уулзалтын үеэр зохион байгуулагдсан Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Цэвэр ус, Эмнэлэгийн хэмжил зүйн фокус группын семинари зохион байгуулагдсан бөгөөд Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг фокус группын хагас өдрийн семинарит оролцож, Австрали улсын эрчим хүчний хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдтэй танилцаж туршлага судалсан.

2019 оны 12-р сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан АРМР GA Ерөнхий чуулганы симпозиум, форум нь  “Digital economy” сэдвийн дор зохион байгуулагдсан. Энэ симпозиумын үеэр BIPM, CIPM MRA, OIML, АРМР зэрэг хэмжил зүйн олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөгчид, Австрали улсын Засгийн газрын төлөөлөл болон Хэмжил зүйн хүрээлэн (NIMA)-ийн дарга “Digital economy” сэдвийн дор илтгэл тавьж, танилцуулга хийсэн. 

Австрали улсын Сидней хотод 2019 оны 12-р сарын 05-ны өдөр зохион байгуулсан Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн АРМР GA Ерөнхий чуулганы хуралдаанд Хэмжилзүйн олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөл, бүс нутгийн хэмжил зүйн хүрээлэнгийн удирдлагууд зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид оролцлоо.

СХЗГ нь Ази номхон далайн бүс нутгийн хэмжил зүйн байгууллагын 2019 оны дараах үйл ажиллагаануудад маш идэвхитэй оролцсоныг хуралдааны үеэр тэмдэглэж байсан болно.

  • Массын хэмжлийн төрлөөр анхны СМС-ийг гаргах өргөдлөө хүргүүлж, шийдвэрлүүлж байгаа;
  • АРМР–ын “Hybrid comparison” ашигласан;
  • BIPM болон АРМР–ээс зохион байгуулсан сургалт семинарит амжилттай оролцсон;
  • АРМР–ын Техникийн хорооны техникийн хорооны TCI санаачлагын төслийг “CBKT-DEC ‘Sound beginning in the CIPM MRA” сургалт, семинари зохион байгуулахаар төслөө уламжлан дэмжигдсэн. 
  • АРМР-ээс зохион байгуулсан санал асуулга, мэдээлэл өгөх зэрэг бусад арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцсон.

Цаашид СХЗГ нь Ази номхон далайн бүс нутгийн хэмжил зүйн байгууллагын 2020 онд  үйл ажиллагаануудад идэвхитэй үргэлжлүүлэн оролцох бөгөөд дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар зорилт дэвшүүлсэн болно. Үүнд:

Массын хэмжлийн төрлөөр анхны СМС-ийг BIPM-сайтад хэвлэн гаргана. 

BIPM-APMP CBKT-DEC ‘Sound beginning in the CIPM MRA’ семинарыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулах талаар АРМР-ын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу ханган ажиллана.   

Цаашид Солонгос, Япон, Хятад ба Тайланд зэрэг улсын Хэмжил зүйн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар идэвхитэй ажиллана.

Leave a Reply