Ардын Засгийн газраас 1924 оны 3 дугаар сарын 26 ны өдөр Сангийн яамны дэргэд “Жин хэмжүүрийн тасаг” байгуулснаарМонгол Улсад хэмжилзүйн алба үүссэн түүхтэй.
Ховд аймагт 1952 ондбаруун таван аймаг дундын“Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдан Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 1 дүгээр сарын 15 –ны өдрийн 8 дугаартогтоолоор хэмжүүр шалгах засварлах аймагдундын тасгийгӨвөрхангай, Ховд, Булган, Хэнтий, Улаанбаатарт байгуулжээ.
1979 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс “Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагынзохион байгуулалтыгсайжруулах заримарга хэмжээнийтухай” 19 дүгээр тогтоол 1980 оны эхээр Ховд аймгийн гүйцэтгэх захиргаанд "Үнэ чанарын хэлтэс"байгуулагдаж, сум нэгдэл, зарим үйлдвэр, аж ахуйн газруудад чанарын асуудал хариуцсан албан тушаалтан ажиллах болсон цагаас тус байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Аймгийн Үнэ чанарын хэлтсийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыгдээд газраас зохицуулж 1979 онд “Чанарын удирдлага 79” гэсэн сарын ажил зохиож, 1980-1981 онд“Чанарын удирдлагынулсын нэгдсэн системийн арга зүй, зохион байгуулалтынүндэс", аймаг, үйлдвэрүүдийн чанарын хэлтэс, тасгийн үлгэрчилсэн дүрэм зэрэг баримт бичгүүдийг гаргаж хэрэгжүүлж эхэлжээ.
Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 308 дугаар тогоолоор “БНМАУ-ын стандартчилалын дүрэм” батлагдаж , энэ дүрмээр стандартчилалын хэт төвлөрөл, албадлагыг багасгаж, анхан шатны байгууллагын эрхийг өргөтгөхөд чиглэсэн зарчимын хэд хэдэн өөрчлөлтийг агуулсан шинэчлэл хийж аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хяналт хийж, үйлчилгээний хэмжүүрүүд засвар, шалгалт баталгаажуулалттын ажил эрхлэх болж 1989 онд механик цулын хэмжүүрт, 1993 оноос хий шингэний хэмжүүрт засвар тохирууллага баталгаажуулалт хийх болсон.
Өнөөдрийн байдлаар Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын харъяа Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга, баталгаажуулалт, сорьцын хяналт, стандартын мэдээлэл, лавлагаа, сургалт сурталчилгаа гэсэн үндсэн 4 төрлөөр, 12 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2023 оны 01 сарын 01-ээс эхлэн Мэргэжлийн хяналтын газрын Сорилтын итгэмжлэгдсэн лабораторийг нэгтгэн Хими хор судлалын лаборатори, Нян судлалын лаборатори, Таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори гэсэн 3 төрлийн үйлчилгээ нэмэгдэж 21 ажилтантай болсон.
Хаяг: Ховд Аймгийн Нутгийн Удирдлагын ордны дэргэдэх Хуучин Мэргэжлийн хяналтын газрын байр
Холбоо барих утас: 70436895, 99045225, 88439811, 99799297