Манай веб сайтаар зочилж Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, хэмжил зүйн лаборатори, стандартын мэдээлэл, лавлагаа салбар сан гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс “ Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол гарч түүнийг хэрэгжүүлэн 1980 оны эхээр Ховд аймгийн Гүйцэтгэх захиргаанд “Үнэ чанарын хэлтэс” байгуулагдаж, сум нэгдэл, зарим үйлдвэр, аж ахуйн газруудад чанарын асуудал хариуцсан албан тушаалтан ажиллах болсон цагаас тус байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Өнгөрсөн 40 жилийн түүх бол аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад болон өнөө үеийнхний хамтын их хөдөлмөр, бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.
Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж, "Чанарын менежментийн тогтолцоо" MNS ISO 9001:2016 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Ховд аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгуулагуудад "Чанарын менежментийн тогтолцоо" MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, чанар хангах үйл ажиллагааг бүх шатанд, бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байна
Та манай цахим хуудаснаас Ховд аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, түүний эрхэм зорилго, эрх зүйн зохицуулалт, тус байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болохыг тэмдэглэж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олны халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.