Орчин үеийн дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Лабораторийн үйл ажиллагааг иргэдэд шуурхай , хүртээмжтэй хүргэж сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.
Алсын хараа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар ЗАРЛИГААР жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "БЯМБА" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
MNS 6253-2 : 2011- Мод, сөөгний үр тарих. Ерөнхий шаардлага
Хамрах хүрээ: Энэхүү стандарт нь төрөл бүрийн мод, сөөгний үр тарих хэмжээ ба хугацаа, тарих аргад хамаарна.
- Баталсан огноо: 2011-04-28
- Мөрдөж эхэлсэн огноо: 2011-05-15
Тус стандартыг www.estandard.gov.mn сайтаас болон хэлтсийн байран дээр үзэх боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар ЗАРЛИГААР жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "БЯМБА" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
MNS 6253-2 : 2011- Мод, сөөгний үр тарих. Ерөнхий шаардлага
---------------------------------------------------------------------
Хамрах хүрээ: Энэхүү стандарт нь байгалийн гамшиг (ган гачиг (урт хугацааны), үер, салхи, түймэр, газар хөдлөл), хүний үйл ажиллагаа (газар тариалан, хот суурины барилга байгууламж, төмөр зам, засмал зам, уул уурхай, худаг, бууц орчим)-гаар эвдэрсэн газарт биологийн нөхөн сэргээлт хийхэд хамаарна.
Баталсан огноо: 2023-04-17
Мөрдөж эхэлсэн огноо: 2023-04-25
Тус стандартыг www.estandard.gov.mn сайтаас болон хэлтсийн байран дээр үзэх боломжтой.
Монгол улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 717.451 суралцагч, 1413 цэцэрлэгт 232.203 хүүхэд хамрагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн
10.2.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах,
10.2.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхэд тусгасан зохицуулалттай.
Энэхүү стандартыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хамрах хүрээг өргөтгөж, “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2021 оны А/75 дугаар тушаалаар байгуулж, үндэсний стандартын төслийг боловсруулсан байна.
Стандартын төсөлд 2023 оны 1-2 дугаар сард гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээ хийгдсэн байна. Үнэлгээнд 11 аймгийн 204 ерөнхий боловсролын сургууль, 82 дотуур байр, 281 цэцэрлэг, нийслэлийн 5 дүүргийн 54 сургууль, 40 цэцэрлэг, нийт 258 сургууль, 82 дотуур байр, 321 цэцэрлэг хамрагджээ.
Энэхүү стандартыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн хоолны газрыг шинээр барих, төлөвлөх, зохион байгуулах ажил хийгдэх хэрэгцээ, шаардлага болон стандартын гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн стандартын мөрдөх хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэнийг техникийн хорооноос дэмжсэн.
-------------------------------------------------------------------------------------------------
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд олон улс, бүс нутгийн стандартын төслийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороо нь салбар тус бүрд байдаг. Тус хороо нь төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрддэг юм.
Стандартын төсөл боловсруулах, холбогдох байгууллагын санал авах, өгөх, сонирхогч талуудтай зөвшилцөх, хүчин төгөлдөр стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус 64 техникийн ажилладаг.
Эдгээр хорооны бүрэлдэхүүнийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А72-р тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэхдээ Стандартчиллын техникийн хорооны дүрмийн дагуу төрийн байгууллагын төлөөлөл бүрэлдэхүүний 50 хувиас хэтрэхгүй байхаар өөрчлөлт оруулсан байна.
----------------------------------------------------------
Хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурлыг 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж хүсэлт ирүүлсэн 23 аж ахуйн нэгж, 3 иргэний 27 үйлчилгээ, 2 бүтээгдэхүүний үнэлгээний дүнг хэлэлцэж, 22 аж ахуйн нэгж, 3 иргэний 26 үйлчилгээ, 2 бүтээгдэхүүнд 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, 1 аж ахуйн нэгжийн 1 үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгохыг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
[СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА]
MNS .... : ...., Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Соёлын төв, ордон. Орчин ба үйлчилгээ. Тавих ерөнхий шаардлага
Хамрах хүрээ: Соёлын төв, ордны үйлчилгээ эрхэлдэг байгууллага аж ахуй нэгжид өмчийн
хэлбэр харгалзахгүйгээр энэхүү стандарт хамаарна.
Энэхүү стандарт нь Соёлын төв, ордны үйлчилгээ, нийт үйл ажиллагаа, (гадаад, дотоод) орчны нөхцөлд тавих шаардлагыг тогтооно. Барилга байгууламжийн шаардлага нь зөвхөн шинээр баригдах, баригдаж буй, эсвэл шинэчлэн баригдаж, засвар оруулж буй соёлын төв, ордны барилга байгууламжид хамааралтай.
Соёлын төв, ордны үйлчилгээ үзүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд төрийн соёлын бодлого, дүрэм, журмын хүрээнд хяналт тавих, үйлчилгээний чанар хүртээмжийг хангахад энэхүү стандартыг үндэслэл болгоно. Энэхүү стандартад “Соёлын төв, ордны” гэхийг цаашид “байгууллага” гэж дурдана.
Стандартын төслийг хавсралт файлаас татаж авч үзнэ үү.
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХУГАЦАА ХЭДИЙД ДУУСАХ ВЭ?
ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖИЛЛАХ АЖЛЫН ГОРИМД ДАГАЖ МӨРДӨХ ЗӨВЛӨМЖ