Орон нутгийн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн аймаг орон нутаг, нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг хэмжлийн сөрөг үр дагавраас хамгаалах, Стандарт хэмжил зүйн, баталгаажуулалт, сорьцын хяналтын бодлогоор дэмжихэд бидний зорилго оршино. Стандарчлал, техникийн зохицуулалт, тоххирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, хэмжил зүйн тухай, монгол улсын хууль болон хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Шадар сайд болон Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаал, өгсөн үүрэг, даалгавар, байгууллагын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга, хариуцлагыг сайжируулах, ёс зүйг төлөвшүүлэх төрийн үйлчилгээг иргэд олон нийт, хэрэглэгч үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагад ил тод шуурхай, хүнд сурталгүй хүргэхэд анхаарч төлөвлөсөн ажлаа бүрэн биелүүлж ажиллаж байна. Иргэд та бүхний ажил зүйлс тань улам өөдрөг байж хамтдаа хөгжиж дэвшихийн ерөөл дэвшүүлье! |