БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗОРИЛГО
Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох замаар хэрэглэгчийг зөв сонголт хийх, хуурамч бараа бүтээгдэхүүнээс хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
Баталгаажуулалтыг алба нь 1991 оноос эхлэн хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилгоор хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлж тохирлын үнэлгээг гүйцэтгэж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж ирсэн.
ХАМРАХ ХҮРЭЭ
- Дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний баталгаажуулалт
- Үйлчилгээний баталгаажуулалт
- Экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалт
- Аюулгүйн тэмдэг хэрэглэх эрх олгох
ЭРХ ЗҮЙН ҮНДЭС
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль
- Монгол улсын Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол
- Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2018 оны А/254 тушаал
- Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага MNSISO IEC 17065
БАТЛАГААЖУУЛАЛТЫГ ХЭН ГҮЙЦЭТГЭХ ВЭ
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг Стандарт, хэмжилзүйн газраас баталгаажуулалтын шинжээчийн эрх авсан орон тооны шинжээч гүйцэтгэнэ.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “ Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д багтсан бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулж Тохирлын гэрчилгээ олгох.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ
- Өрсөлдөх боломж нээгдэнэ.
- Үр ашиг бодитоор хэмжигдэнэ.
- Бренд бүтээгдэхүүн бий болно.
- Хэрэглэгчийн сонголтод нөлөөнө.
- Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах боломж нээгдэнэ.
Тохирлын үнэлгээний үр дүнд хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх юм.