Стратегийн зорилго, зорилт
Алсын хараа:
Амьдралын чанарыг сайжруулна.
Үндэсний болон олон улсад бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын түвшнээр манлайлан, улс орны хөгжлийг хөтөлж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.
Эрхэм зорилго:
Манай байгуулллагын эрхэм зорилго нь орон нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж, эдий засаг, нийгмийг хөгжүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээ, сорьцын хяналт, сорилтын шинжилгээ, хэмжил зүйн улсын шалгалт баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэн, аж ахуйн нэгж, иргэдэд стандартаар үйлчлэн, ажил үйлчилгээ, бүтээгдээхүүнд стандартын мөрдлөгийг хангуулан орон нутгийн хөгжилд өөрийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх явдал юм.
Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэдээлэлтэй танилцаж буй эрхэм Та бүхэндээ болон Стандарт хэмжилзүйн байгууллагын албыг нэр төртэйгээр гүйцэтгэж байсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа системийн нийт ажилтнууд, бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас удирдлага, арга зүйгээр хангагдан, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд өөрийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, стандартын мэдээлэл лавлагаа, сорьцын хяналт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон тэдгээртэй холбогдох бусад хууль, тогтоомж түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэнд байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Та бүхний ажил хэрэгч санал хүсэлт, зөвлөгөө мэдээлэл бидний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ХҮНДЭТГЭСЭН: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Т.МӨНХНАСАН
Эрхэм зорилго: Орон нутгийн хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд Стандартчилал, тохирлын үнэлгээ, сорьцын хяналт, хэмжил зүйн шалгалт, баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэн, аж ахуй нэгж, иргэдэд стандартаар үйлчлэн , ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнд стандартын мөрдөлтийг хангуулан орон нутгийн хөгжилд өөрийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Алсын хараа: Хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний үйл ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлага, жишигт хүргэж, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн манлайлагч байгууллага байна.
Говь-Алтай аймгийн СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС нь анх 1981 онд Үнэ, Стандартын Улсын хорооны тогтоолын дагуу Аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дэргэд “Үнэ чанарын хэлтэс” нэртэйгээр байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ний өдрийн 67-р тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс”, УИХ-ын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” болон зохион байгуулагдсан.
Тус хэлтэс нь Стандарт хэмжил зүйн газрын стратеги төлөвлөлт, бодлогын удирдамж зохицуулалтаар хангагдаж Стандарт, Тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах, сорьцын хяналтыг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий орон нутгийн төрийн байгууллага юм. Үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүдийг болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд Стандарт, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.