АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ А/01 ДУГААР ЗАХИРАМЖААР 2024 ОНЫГ "ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ"-ЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА.
Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь уриатай “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг угтан Стандарт хэмжил зүйн хэлтсээс ГИЦС-ийн 9-р ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж, Хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн үг хэлж, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Батцоож Хэмжил хэрэгсэл баталгаажуулалт, Хэмжил зүйн ерөнхий ойлголт, Хэмжил зүйн лабораторийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Хэмжил хэрэгсэл баталгаажуулалт, Хэмжил зүйн ерөнхий ойлголт болон танин мэдэхүйн талаар “АХА” тэмцээн зохион байгууллаа. 1-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл- 9б ангийн сурагч Ч.Шинэцэцэг 2-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл- 9б ангийн сурагч Д.Уран-Амгалан Хэмжил зүйн лаборатори болон Сорилтын итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа ба ерөнхий ойлголтыг сурагчдад таниулцууллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар аймаг, орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “УДИРДЛАГЫН БАГИЙН МАНЛАЙЛАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хоёр өдрийн сургалтыг Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж байгаа MERIT төсөл, Ардчилал, шинэ бодлогын төвтэй хамтран зохион байгуулагдлаа. Тус сургалтад сумдын Засаг дарга, газар, хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 70 хүн оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ мэдлэг боловсрол, ур чадвар, дадлага туршлагатай төрийн албан хаагчдын оролцоотойгоор иргэдэд чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгааг онцлон хэлсэн. Сургалтад “Ардчилал, шинэ бодлогын төв” ийн захирал Л.Баян-Алтай, сургагч багш нар хүрэлцэн ирж “Технологийн эрин ба эдийн засаг”, “Ардчилал, эрх чөлөө, өнөөгийн байдал”, “Байгалийн баялагийн засаглал ба улс орны хөгжил”, Жуулчлалын бүтээгдэхүүн ба дотоодын нөөц боломж, “Монгол улсын хөгжлийн бодлогын өнөөгийн тогтолцоо ба бодлогын баримт бичиг боловсруулах”, “Хөдөө аж ахуйн гарц, боломжууд” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, Дундговь аймгийн хөгжилд тулгамдаж буй асуудал, аймаг, орон нутгийн хөгжлийн тулгуур, онцлог бүтээгдэхүүнийг тодорхойлох зорилгоор багийн ажил явуулсан нь хөгжлийн бодлогоо тодорхойлоход үр дүнгээ өгнө гэдгийг сургалтын багийн ахлагч Л.Баян-Алтай хэлсэн юм. Маргааш буюу сургалтын 2 дахь өдөр “Хамтран ажиллах арга барил”, “Эерэг чиг хандлага төрүүлэх”, “Төлөвлөлт, зөв төлөвлөлтийн үндэс” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, багийн ажиллагаа явууллаа.