Дундговь аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Төв нь анх 1985 онд АДХГ Захиргааны шийдвэрээр аймгийн “Үнэ чанарын хэлтэс нэртэй байгууллагдсан. Хэлтсийн анхны даргаар Д.Миеэгомбо томилогдсон бөгөөд чанарын мэргэжилтэн Л.Халтар, Э.Мааяа түүнчлэн Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз ,лабораторид химич Ш.Отгонцэцэг, Д.Цэвэгмэд нар ажиллаж байв.
Стандарт, Хэмжил Зүйн Хэлтэс нь , “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулиуд Монгол Улсын Засгийн Газрын болон Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтууд улс аймгаас дэвшүүлсэн тухайн жилийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж баталгаажуулалтын байгууллагын статустайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжих хэрэгслийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
Захиргаа аж ахуй, Хэмжилзүйн чиглэлээр Цул, Цахилгаан, Эзэлхүүн багтаамжийн, даралтын хэмжлийн лаборатори, Сорьцын лаборатори болон Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын албаны нийт 17 ажиллагсадтай. Үүнд: Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бүтээгдэхүүний баталгаажуулалтын мэргэжилтэн, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн 2, Стандартын салбар сангийн мэргэжилтэн, Лабораторийн эрхлэгч, Лабораторийн химийн шинжээч 2, лабораторийн нян судлалын шинжээч 2, Нягтлан бодогч, Нярав, Хэмжүүр баталгаажуулалтын техникч, Жижүүр 2, үйлчлэгч гэсэн үндсэн орон тоотой ажиллаж байна.
“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Хэмжил зүйн тухай” хуулийн заалтын дагуу аймаг орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээ хэмжих хэрэгслийг ,баталгаажуулахад суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын болон аймгийн Засаг Даргатай гэрээ байгуулан ажиллаж хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.
Уг гэрээ ёсоор тус байгууллага хэмжүүр баталгаажуулалтын чиглэлээр хэмжих хэрэгсэл баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын баталгаажуулалтанд бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулах мөн түүнчлэн итгэмжлэлд хэмжүүрийн 3 лаборатори баталгаажуулалтын албыг үүрэг хүлээн ажиллаж байна.
Тус байгууллага нь хэмжүүр баталгаажуулах чиглэлээр жилдээ 3500 гаруй хэмжих хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд харуулж, чанарын батлагаажуулалтын алба худалдаа, нийтийн хоол, шатахуун түгээх үйлчилгээний чиглэлээр 200 гаруй үйлчилгээг баталгаажуулалтанд хамруулж тохирлын гэрчилгээ олгон ажиллаж байна.Төсвийн орлогын төлөвлөгөөгөөр жилдээ 30 гаруй сая төгрөгний орлогыг төсвийн нэгдсэн санд төвлөрүүлдэг.