Аймгийн Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгийн тандалт хариуцсан мэргэжилтэн Г.Урангэрэл “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах”, “Стресс менежмент”, “Тамхи бидний эрүүл мэнд”, “Архи, согтууруулах ундаа сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, С.Солонго нар, "Бэлгийн замаар дамжих халдварын өвчтнүүд" сэдвээр мэдээлэл өглөө.