ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 8 ДУГААР ХУРАЛДААНЫГ 11 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн 13, 14, 15 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны А/132 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн 8 дугаар хуралдааныг зохион байгууллаа.
Хурлаар 45 аж ахуйн нэгжийн 7 дотоодын бүтээгдэхүүн, 32 худалдааны газар, 23 үйлчилгээний газрыг стандартын шаардлага хангасан гэж үзэн тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 7 аж ахуйн нэгжийн 7 худалдаа, үйлчилгээний газарт үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад нийцүүлэх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.