Тус хэлтэс нь анх 1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Үнэ Стандартын Улсын Хорооны 11 тоот тогтоолоор Чойбалсан хот дахь Чанар хэмжүүрийн хяналтын салбар нэртэйгээр байгуулагдсан. 1978-1993 он хүртэл Сүхбаатар, Хэнтий аймгуудын хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулж төрийн хяналт шалгалт хийж ирсэн. Одоогоор “Стандарт хэмжил зүйн хэлтэс” болон өргөжин ажиллаж байна.