Байгууллагын түүх: 1976 онд АДХГЗ-ны 24 дүгээр захирамжаар АДХГЗ-ны дэргэд “Бүтээгдэхүүний чанарын асуудал эрхэлсэн орон тооны бус хэлтэс” 1984 онд АДХГЗ-ны 107 дугаар захирамжаар “ Үнэ чанарын хэлтэс “ 1992 онд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төв 2008 онд Засгийн газрын 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар “ Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс “ 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон үйл ажиллагаагаа явуулж байна. Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь СХЗГ-ын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж,зохицуулалтаар хангагдаж, стандарт, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах орон нутгийн төрийн байгууллага юм. СХЗХэлтэс нь үйл ажиллагаандаа стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол, Засгийн газрын 2002 оны 146-р тогтоол, Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн баталгаажуулалтын алба, хэмжил зүйн лаборатори, стандартын салбар сан, захиргаа аж ахуй, сорьцын болон хэмжилзүйн хяналт шалгалт, хүнсний аюулгүй байдлын сорилтын лаборатори гэсэн бүтэцтэй, 17 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.