2 төрөл / хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл/-ийн 105 нэрийн үйлчилгээг баталгаажуулж гэрчилгээ олгосон.
5 байгууллага 2 аж ахуйн нэгжид 19 стандартыг борлуулж 237,3 мянган төгрөгний борлуулалт хийсэн. Хэмжил зүйн чиглэлийн 1 /Булган мээж ХХК-д/ бусад чиглэлийн 1 /ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад электрон тамхины хор уршгийн талаар/ сургалтуудыг зохион байгуулж 98 хүнийг хамруулсан
•Механик хэмжих хэрэгслийн – 254 ш •Цахилгааны хэмжих хэрэгслийн - 10 ш •Эзэлхүүний шхэмжих хэрэгслийн – 171 ш •Даралтын хэмжих хэрэгслийн – 100ш хэмжих хэрэгслийн баталгаажуулсан.
2021 онд 3 төрөл /мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүн/-ийн 24 нэрийн бүтээгдэхүүн, 6 төрөл /хүнсний дэлгүүр, амралтын газар, караоке баар, усан спорт сургалтын төв, дэн буудал, зочид буудал/-ийн 110 нэрийн үйлчилгээг баталгаажуулан Тохирлын гэрчилгээ олгож 13,045,3 мянган төгрөг төвлөрүүлсэн.
29 иргэн аж ахуйн нэгжид 162 стандартыг борлуулж 4748,3 мянган төгрөгний борлуулалтыг хийсэн. Хэмжилзүйн чиглэлийн 2, стандарчлал, тохирлын үнэлгээний чиглэлээр 5 нийт 7 сургалтыг цахимаар үнэ төлбөргүй хийж 163 хүнийг хамруулсан. Олон улсын ISO MNS 9001:2016 стандартыг шаардлагыг “Аймгийн Засаг даргын тамгын газар”, “Нийгмийн даатгалын хэлтэс”, Хутаг-өндөр сумын “Засаг даргын тамгын газар” зэрэг байгууллагууд хангаж "Гэрчилгээ" авсан.
ХЭМЖИЛ ЗҮЙН АЛБАНЫ 2021 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ 2021 онд төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн ашиглаж байгаа •Механик хэмжих хэрэгслийн – 550 ш •Цахилгааны хэмжих хэрэгслийн - 5150 ш •Эзэлхүүний хэмжих хэрэгслийн – 360 ш •Даралтын хэмжих хэрэгслийн – 223 ш Нийт 6283 ш хэмжих хэрэгсэлд шалгалт, тохируулга, баталгаажуулалт хийж 19860,8 мянган төгрөгний орлого төвлөрүүлэн улсын баталгаатай хэмжих хэрэгслийг ашиглах боломжийг бүрдүүлсэн.
"Аялал жуулчлалын жил-2022" жилийн хүрээнд "Зочлох үйлчилгээ, ариун цэврийн байгууламжийн стандартыг хангах нь" сургалтыг тусгай хөтөлбөрөөр сумдын байгаль орчин, аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Тус сургалтын материалыг мэргэжилтнүүдэд цахимаар хүргүүлж, орон нутагтаа аялал жуулчлал, амралт, сувилалын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд 5-р сарын 25-ны дотор сургалт, мэдээлэл хийх чиглэлийг өглөө.