Аймгийн Засаг даргын дэргэдэх тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн хэлтэс үүсэж хөгжсөний 40 жилийнхээ түүхт ойтой энэ онд золгож байна. Энэ ойг тохиолдуулан их үйлсэд хүчин зүтгэж явсан ахмад үе, өнөө үеийн ажиллагсад, ирээдүйг залгамжлах залуучууд, бидэнтэй хамтран ажилладаг төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэндээ түүхт 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна
Төр засгийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бий болгох, менежментийн тогтолцооны дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх, нийгэмд чанар стандартын талаарх ойлголтыг төлөвшүүлэх, сурталчлах чиглэлээр түүчээлэн ажиллах нь бид бүхний эрхэм үүрэг юм. Манай хамт олон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж иргэний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ, ашиглаж буй хэмжих хэрэгслүүдэд шалгалт, тохируулга,баталгаажуулалт, тохирлын үнэлгээг хийж стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ард иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
Булган аймгийн хөгжлийн түүх стандарт, хэм хэмжээтэй салшгүй холбоотой бөгөөд манай хамт олон гаргасан амжилтаа ахиулан бататгаж, байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтийг олон улсын стандартад нийцүүлэх, боловсон хүчний чадавхаа бэхжүүлэх стандарт, хэмжил зүйн байгууллагын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчид сахилга хариуцлага, манлайлал, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэн, эрчимжүүлж ажиллах болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай