Манай веб сайтаар зочилж Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байгаа уншигч та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Монгол улсын стандарт хэмжил зүйн талаарх хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Стандарт, хэмжил зүйн газрын стратегийн бодлого, чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.
Орон нутгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалт, стандарт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, сорилтын лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэмжлийн нэгдмэл байдлыг ханган итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм Танд өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
Хэлтсийн цахим хуудаснаа зочилсон танд баярлалаа.
ХҮНДЭТГЭСЭН:
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
ХУАНГАНЫ ТИЛЕГЕН