[ ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ]
СХЗХэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу Ногооннуур, Цагааннуур сумдад тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хийлээ.
Ээлжит баталгаажуулалтын хугацаанд сумдын албан байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулан, худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулан мөн
ШТС-уудын түгээгүүр, эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг баталгаажуулж, сумдын хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс хэлтсийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч түүндээ дүн шинжилгээ хийн ажиллалаа.