БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН(СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ, СТАНДАРТЫН САЛБАР САН, АРХИВ, БИЧИГ ХЭРЭГ)- ИЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн(сургалт мэдээлэл, стандартын салбар сан, архив, бичиг хэрэг)-ний албан тушаалд холбогдох материалаа bayanulgii@masm.gov.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтыг https://masm.gov.mn/bug/ цахим хуудсанд байршуулсан болно.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд албан ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл(ангилал, зэрэглэл-ТЗ-9)болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх. Үүнд:
Боловсрол:Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Багш мэргэжлийн /0114/
Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй /03/
Бизнес ба удирдахуй /041/
Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик /05/
Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/
Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/
Бүрдүүлэх материал:
1. Шилжин ажиллах тухай хүсэлт
2.Төрийн албан хаагчийн анкет;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
6.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
7.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
8.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
9.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia-аас татан авах);
Материал хүлээн авах:
Хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах хаяг: bayanulgii@masm.gov.mn цахим шуудан хаягаар
Холбоо барих утас: 94667382
2024.03.14