Бүтэц
ЭРХЭМ ЗОРИЛГО
Баян-Өлгий аймгийн эдийн засаг, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, сорилтын лаборатори, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж, чанартай төрийн үйлчилгээг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан хэрэглэгчдээ хүргэхэд оршино.
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ
1. Аймгийн хэмжээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад бүрэн хамруулах, баталгаажуулалтын түвшинг нэмэгдүүлж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангана.
2.Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
3. Хэмжил зүй, сорьцын төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж хэрэглэгчдийг хэмжлийн сөрөг үр дагавраас хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоно.
4. Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн дээжид үндэсний болон олон улсын батлагдсан арга, аргачлалын дагуу шинжилгээг үнэн бодитой гүйцэтгэж орон нутгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.
5. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний стандартын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн салбар сангаар үйлчилгээ үзүүлж стандартаар хангах
6. ISO 9001:2016 стандартын шаардлагад нийцэж ажиллаж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОН ТЭДГЭЭРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН
Улс орны хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зорилго, зорилт. Стандарт, хэмжил зүйн газрын стратеги төлөвлөгөөний зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр гарсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, тогтолцоог бэхжүүлэхэд оршино.
Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөнд
тусгалаа. Үүнд:- Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх;
- Хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хамрах хүрээг тодорхойлох мандатын шинжилгээ хийх, ерөнхий чиг үүрэг, үндсэн чиг үүрэг, дэд чиг үүргийг нарийвчлан тодорхойлох;
- Өнөөгийн байдалд SWOT шинжилгээ хийж давуу болон сул талуудыг тодорхойлох, эрэмбэлэх;
- Стратегийн зорилго, зорилт, уялдаа холбоо, нийтлэг асуудлыг судлах, хүрэх үр дүнг тооцох;
- Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад оролцогч талуудын үйл ажиллагааны үялдааг хангах;Стратеги төлөвлөгөө боловсруулахад баримталсан зарчим.
Төлөвлөгөөг “УХААЛАГ” буюу зорилго тодорхой байх, “ХЭМЖИЖ БОЛОХУЙЦ” байх, “ХҮРЧ БОЛОХУЙЦ” байх, “БОДИТОЙ” байх, “ЦАГ ХУГАЦААТАЙ” байхаар боловсруулах зарчмыг баримталсан.
Хамрах хүрээ. Монгол Улсын хэмжээнд стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй болон сорьцын хяналтын үйл ажиллагааг нэгдмэл байдлаар төлөвлөн 2021-2024 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно.
Хүрэх үр дүн. Стратеги төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрэлдэн, цахим засаглалыг хөгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Амьдралын чанарыг сайжруулна
15-2. Экспорт зорьж буй бол заавал хангах ёстой шалгуур