Стандарт, хэмжил зүйн газрын стратеги төлөвлөгөөний зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Архангай аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр гарсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулхад оршино.
Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөнд тусгалаа. Үүнд:
- Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх;
- Хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хамрах хүрээг тодорхойлох мандатын шинжилгээ хийх, ерөнхий чиг үүрэг, үндсэн чиг үүрэг, дэд чиг үүргийг нарийвчлан тодорхойлох;
- Өнөөгийн байдалд SWOT шинжилгээ хийж давуу болон сул талуудыг тодорхойлох, эрэмбэлэх;
- Стратегийн зорилго, зорилт, уялдаа холбоо, нийтлэг асуудлыг судлах, хүрэх үр дүнг тооцох;
- Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад оролцогч талуудын үйл ажиллагааны уялдааг хангах;