"Архангайн түншлэл-2022" үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуй нэгж, иргэдийн жижиглэн худалдаанд ашиглаж буй баталгаажуулалтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл /жин/-д баталгаажуулалт хийж, түүгээр үйлчлүүлсэн хэрэглэгчдийн эрх ашгийг бүрэн ханган ажиллалаа. Иргэд та бүхэн килограммын бүтээгдэхүүн болон савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа заавал ашиглаж буй электрон болон механик жингүүдийн баталгаат гэрчилгээний хуудсыг заавал шаардаж байгаарай!!!. Хэрэглэгчдийн гомдол санал авах утас:70332952