Хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн, Сургалт, мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн нар Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн худалдаанд байгаа дотоодын үйлдвэрийн үнэт эдлэл, мөнгөн аяганы сорьц холбогдох стандартын шаардлагад нийцсэн байх, мөн MNS 6505:2015 "Мөнгөн аяга" Ерөнхий шаардлага стандартыг борлуулж, үнэт эдлэлийн жингийн баталгаажуулалтыг хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.