Намрын ээлжит баталгаажуулалтын ажил графикийн дагуу Хайрхан, Жаргалант, Эрдэнэмандал сумдад ажлын хэсэг ажиллалаа.Ажлын хэсэгт хэлтсийн дарга Д.Хүрэлсүх, ахлах мэргэжилтэн С.Баттөмөр, хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ, Б.Мөнхгэрэл, сургалт, мэдээлэл салбар сан хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонцэцэг, жолооч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтад тохиролын үнэлгээ хийж 48 худалдаа үйлчилгээний газар 8 байгууллага 2 малын эмийн сангийн 66 ширхэг жинг баталгаажуулж, 12 шатахуун түгээх станцын 24 шатхуун түгээгүүрт ээлжит баталгаажуулалтыг хийж, дээрх сумдын Засаг даргын тамгын газрын хүнс хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнтэй хамтран худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулан стандартын тухай ойлголт, шинэчлэгдсэн стандарт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын талаарх мэдээлэл, сургалт зохион байгуулж байна.