Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ой модонд ажиллах, эмийн ургамал түүх, амрах, аялж зугаалах, зусланд гарах, ой мод, өндөр өвстэй газраар явган явахдаа ханцуйтай цамц, малгай өмсөх, урт түрийтэй гутал өмсөх, 2-3 цаг тутам биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачиг дайжуулах үргээх бүтээгдэхүүн хэрэглэх, хачигт халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах зэргээр өөрийгөө болон гэр бүлээ хачгаар дамжих халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.