Аймгийн Стандарт, Хэмжилзүйн Хэлтэст Стандарт, Хэмжилзүйн Газрын Захиргаа,удирдлагын газрын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирж, Агентлагийн даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг хүлээлцэн, шинээр томилогдсон дарга Д.Хүрэлсүхэд Стандарт, хэмжил зүйн газрын бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөж буй Г.Батбаатар даргад хүндэтгэл үзүүлж, аймгийн Стандарт, Хэмжилзүйн Хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Аймгийн Засаг Дарга М.Батжаргалтай уулзаж Стандарт, хэмжилзүйн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан ба Мөн “Стандарттай Архангай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг Даргын нэрэмжит “Чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналыг бий болгон аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан урамшуулж, энэ үйл ажиллагааг цаашид үнэ цэнийг нь улам нэмэгдүүлж тогтмолжуулан ажилна гэдгээ тэрээр уламжлан хэлсэн юм.