"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хэлтсийн дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл" байгууллага дээрээ бяцхан багачуудаа хүлээн авч, эцэг эхийнх нь ажил мэргэжлийг нь танилцуулж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, сонсож, 1 өдрийг эцэг эхчүүд, үр хүүхдүүдтэйгээ дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн Байгууллагын "Үйлдвэрчний эвлэл"-ээс гарын бэлэг албан хаагчдынхаа бяцхан багачуудад гардуулан өглөө. Хүүхэд бүхэн аз жаргалаар дүүрэн байг ээ.
Салбарын хэмжээнд мөрдөхөөр шинэчлэн батлагдсан "Үйл ажиллагаа болон албан хаагчдад тавих шаардлага" CS11-082:2022 байгууллагын стандартыг танилцууллаа.
2021 онд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь, нэмэр, хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн хэлтсийн албан хаагчдаа шагнаж урамшууллаа. Байгууллагын шилдэг ажилтан- Баталгаажуулалтын мэргэжилтэн М.Цэрэнбалжир Аймгийн тэргүүний ажилтан- Эзэлхүүн хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ Аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл- Жолооч Б.Булгантамир Аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл-Үйлчлэгч Н.Өлзий-Утас Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух- Механик хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Б.Мөнхгэрэл Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух- Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан Б.Бямбамягмар нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь илүү их амжилтыг хүсэн ерөөе. Байгууллагын нийт албан хаагчдадаа ирж буй 2022 оноо эрүүл энх, аз жаргал, ололт амжилтаар дүүрэн угтахыг хүсэе.