Хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн байгууллагуудын бодит туршлага, мэдлэг чадавхийг бэхжүүлэх сэдэвт уулзалт, сургалтад ХЗХ-ийн ажилтнууд хамрагдлаа    

hzh

      Тайланд Улсын Бангкок хотод 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA-2  төслийн хүрээнд Ази Номхон Далайн орнуудын хэмжил зүйн хөтөлбөр/APMP/, Ази Номхон Далайн Хууль эрхийн Хэмжил зүйн Форум /APLMF/ болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан Хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн байгууллагуудын бодит туршлага, мэдлэг чадавхийг бэхжүүлэх сэдэвт уулзалт, сургалтад ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн, ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа нар амжилттай хамрагдлаа. Энэхүү сургалтад Ази номхон далайн 14 орны хэмжил зүйн хүрээлэнгийн 30 мэргэжилтэн оролцлоо.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он